2026 ОНЫ 05 САРЫН 18, ДАВАА ГАРИГ
Баянхонгор Архангай Өвөрхангай Өмнөговь Говь Алтай Ховд Баян Өлгий Увс Завхан Хөвсгөл Булган Орхон Дархан Уул Сэлэнгэ Хэнтий Говьсүмбэр Сүхбаатар Дорнод Дорноговь Дундговь Төв Улаанбаатар

Видео мэдээ

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департментын “Хүүхэд хамгааллын компакт” түншлэлийн дагуу хэрэгжиж буй Хүүхэд хамгааллын компакт: "Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь" төслийн хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэргийн гэрч хохирогч хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө тусламж үзүүлэх нь” мэргэжлийн сэтгэл зүйчдэд зорилсан интерактив цахим сургалтын модулыг боловсруулж дууссан бөгөөд сургалтын ерөнхий танилцуулгыг хүргэж байна.
2024/12/18
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департментын “Хүүхэд хамгааллын компакт” түншлэлийн дагуу хэрэгжиж буй Хүүхэд хамгааллын компакт: "Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь" төслийн хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэргийн гэрч хохирогч хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө тусламж үзүүлэх нь” мэргэжлийн сэтгэл зүйчдэд зорилсан интерактив цахим сургалтын модулыг боловсруулж дууссан бөгөөд сургалтын ерөнхий танилцуулгыг хүргэж байна.
2024/12/18

📌Модуль1. ГЭРЛЭЛТ, ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ 👨‍👩‍👦
2024/10/22

🔰Xүүхэд, зорилтот гэр бүл болон бүх насны иргэдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн оношилгоо хийх, холбон зуучлах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна.
2024/09/11

Агентлагийн мэдээ

📌 Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн хувцасны стандартын хэрэгжилтэд ХГБХХЕГ, СХД-ийн ХГБХХХ-ийн албан хаагчид хяналт тавин ажиллаж байна.

📌 Их насны ангилалд 71 хүүхэд гараанд гарч шүдэлгээгээр 16 хүүхэд хасагдаж, 55 хүүхэд уралдааны замд гарсан. Мориноос унаж, бэртсэн хүүхэд байхгүй.
2026/05/01
2026/04/30
Өнөөдөр ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан Авлигатай тэмцэх газрын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн, ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх, ажилтан, комиссар С.Ганнасан нартай уулзаж, хууль бусаар хувьчлагдсан хүүхдийн зуслангуудыг төрийн өмчид шилжүүлэх, зориулалтын дагуу ашиглуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас 2025 онд орон даяар хийгдсэн Хүүхдийн зуслангийн хяналт, шалгалтын үр дүн, Авлигатай тэмцэх газраас хийгдэж буй Хүүхдийн зуслангийн хяналт, шалгалтын явцыг уялдуулан зуслангийн хөгжилд ахиц гаргах бодитой шийдвэрүүдэд хүрэхээ талууд илэрхийлэв.

Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд ХГБХХЕГ-аас хүүхдийн зуслангийн хөгжлийг дэмжих ажлууд хийгдэж байна.
2026/04/28
📌 Тус сургалтаар 36 цагийн цогц үйлчилгээ үзүүлэх арга зүйн мэдлэг, мэдээллийг ХГБХХЕГ-ын Хүүхэд, гэр бүлийн хамгаалалын бодлогын ахлах мэргэжилтэн И.Золдэлгэр, 108 Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн Захирал Б.Отгонцэцэг, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Сэтгэл зүйч Ц.Нямцэцэг нар өглөө.
📌 Сургалтад Налайх, Баянгол, Чингэлтэй дүүрэг, 108 Хүүхдийн шуурхай тусламжийн хамгааллын төвийн нийт 40 албан хаагч хамрагдлаа.
2026/04/24
Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын зуслангуудын холбоо Олон Улсын зуслангуудын холбоотой хамтран “Хүүхдийн зуслангийн хөгжил–100” олон улсын онол, практикийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Тус хурал нь хүүхдийн зуслангийн салбарын түүхэн хөгжил, өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, олон улсын туршлага солилцох зорилготой юм.

Хуралд Австрали, Канад, ОХУ, Сингапур, Турк, БНХАУ, Хонгонг, Энэтхэг, Монгол зэрэг 9 орны 27 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, хүүхдийн хөгжилд зуслангийн үзүүлэх нөлөө, орчин үеийн хөтөлбөрийн шинэчлэл, бодлого, стратеги, албан бус боловсролын чиг хандлага зэрэг агуулгын хүрээнд илтгэл хэлэлцүүллээ.

Тухайн хэлэлцүүлсэн илтгэл, судалгааны бүтээлийн үр дүн, дэвшүүлсэн шинэ санаа, санаачилгыг хүүхдийн хөгжлийн талаарх төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргахад болон зарим туршлагыг шууд  хэрэглэх боломжтой байгаа нь онол, практиийн чухал ач холбогдолтой юм.

Хүүхдийн зуслан үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй цогц арга хэмжээ нь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шилдэг туршлага, инновацыг нэвтрүүлэх, салбарын хүний нөөцийг чадавхжуулахад төдийгүй хүүхдийн зуслангийн салбарын үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд таниулах, ирээдүйн хөгжлийн шинэ боломжуудыг нээх болно.
2026/04/24
2026/04/23
ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛЫН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА. 😍🤗
2026/04/23
2026/04/21

Авлигын эсрэг үйл ажиллагаа

2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр улсын хэмжээнд нээлтээ хийж, 1 сарын хугацаанд үргэлжилнэ. Энэхүү аяны хүрээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүнд суртал чирэгдэлгүй, үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангаж ажиллахыг уриалж байна. “Шүгэл” ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа НЭГДЬЕ аянд Та ч бас нэгдээрэй.
2023/05/30
2023/03/21
2023/03/21
2023/03/21
2023/03/21
Залуучууд маш их бухимдаж байна. Яагаад гоё байж болохгүй байгаа юм бэ? Гэтэл цаана нь авлига байгаа гэдгийг мэдэхгүй хэдий ч нэг болохгүй зүйл байна гэдгийг зөнгөөрөө мэдэж байна. Арван хүн байхад нэг л авлига автахад арвуулаа адилхан хохирохоос гадна тэдний ард байгаа гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд бүгд хохирогч болно. Ирээдүйг хамгаалах, хайрлах хамгийн зөв арга бол авлигыг тэвчих. Авлигыг тэвч бусдын боломжийг  бүү хулгайл...
#ЗөвЗөвдШударгаЗөв
#Авлигын_Эсрэг
#Залга110
2023/01/03

Харъяа байгууллагуудын мэдээ

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

Холбоо барих

Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, VIII хороо Бага тойруу 44А Төрийн өмчийн XI байр

Холбоо барих:
Жижүүр: +976-51261854
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах: +976-51262363
Даргын туслах: +976-51262109
Цахим шуудан: info@cfga.gov.mn

Хүүхдийн тусламжийн утас:
: +976-108

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2026 он.