2025 ОНЫ 08 САРЫН 27, ЛХАГВА ГАРИГ
Баянхонгор Архангай Өвөрхангай Өмнөговь Говь Алтай Ховд Баян Өлгий Увс Завхан Хөвсгөл Булган Орхон Дархан Уул Сэлэнгэ Хэнтий Говьсүмбэр Сүхбаатар Дорнод Дорноговь Дундговь Төв Улаанбаатар

Видео мэдээ

 Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департментын “Хүүхэд хамгааллын компакт” түншлэлийн дагуу хэрэгжиж буй Хүүхэд хамгааллын компакт: "Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь" төслийн хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэргийн гэрч хохирогч хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө тусламж үзүүлэх нь” мэргэжлийн сэтгэл зүйчдэд зорилсан интерактив цахим сургалтын модулыг боловсруулж дууссан бөгөөд сургалтын ерөнхий танилцуулгыг хүргэж байна.
2024/12/18
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департментын “Хүүхэд хамгааллын компакт” түншлэлийн дагуу хэрэгжиж буй Хүүхэд хамгааллын компакт: "Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь" төслийн хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэргийн гэрч хохирогч хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө тусламж үзүүлэх нь” мэргэжлийн сэтгэл зүйчдэд зорилсан интерактив цахим сургалтын модулыг боловсруулж дууссан бөгөөд сургалтын ерөнхий танилцуулгыг хүргэж байна.
2024/12/18

📌Модуль1. ГЭРЛЭЛТ, ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ 👨‍👩‍👦
2024/10/22

🔰Xүүхэд, зорилтот гэр бүл болон бүх насны иргэдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн оношилгоо хийх, холбон зуучлах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна.
2024/09/11

Агентлагийн мэдээ

2025/08/21
2025/08/18
2025/08/16
2025/08/15
2025/08/15
2025/08/14
2025/08/13
2025/08/12

Авлигын эсрэг үйл ажиллагаа

2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр улсын хэмжээнд нээлтээ хийж, 1 сарын хугацаанд үргэлжилнэ. Энэхүү аяны хүрээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүнд суртал чирэгдэлгүй, үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангаж ажиллахыг уриалж байна. “Шүгэл” ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа НЭГДЬЕ аянд Та ч бас нэгдээрэй.
2023/05/30
2023/03/21
2023/03/21
2023/03/21
2023/03/21
Залуучууд маш их бухимдаж байна. Яагаад гоё байж болохгүй байгаа юм бэ? Гэтэл цаана нь авлига байгаа гэдгийг мэдэхгүй хэдий ч нэг болохгүй зүйл байна гэдгийг зөнгөөрөө мэдэж байна. Арван хүн байхад нэг л авлига автахад арвуулаа адилхан хохирохоос гадна тэдний ард байгаа гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд бүгд хохирогч болно. Ирээдүйг хамгаалах, хайрлах хамгийн зөв арга бол авлигыг тэвчих. Авлигыг тэвч бусдын боломжийг  бүү хулгайл...
#ЗөвЗөвдШударгаЗөв
#Авлигын_Эсрэг
#Залга110
2023/01/03

Харъяа байгууллагуудын мэдээ

Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 8 дугаар сарын 06-ний өдрийн хуралдаанаас өгсөн үүргийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчдын гүйцэтгэлийн тайлан, үнэлгээг нийтэлж байна.
2025/08/20
2025/08/19
Бид хүүхдээ хайрладаг ч заримдаа анзааралгүй дараах алдааг гаргаж, хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг байж магадгүй.
❌ 1. “Би чиний төлөө бүхнийг хийж байна” гэж байнга хэлэх
Энэ үг хүүхдэд дарамт болж, өөрийгөө буруутгах мэдрэмж төрүүлдэг. Хүүхэд таны хайрыг “хариу барих ёстой зүйл” мэтээр хүлээж авах эрсдэлтэй.
❌ 2. Хүүхдийн оронд бүхнийг шийдэх
Хувцсаа яаж өмсөх, юу идэх, хэнтэй найзлах гээд бүгдийг шийдээд байвал хүүхдийн өөртөө итгэх итгэл алдагдана. Бага багаар сонголт хийх боломж өгч сургаарай.
❌ 3. Зөвхөн дүн, амжилтаар нь үнэлэх
“Онц аваагүй юу, чадахгүй байна уу, чи чадахгүй л дээ” гэх мэт үгс хүүхдэд “би хайр хүлээхийн тулд төгс байх ёстой” гэсэн ташаа ойлголт суулгаж болзошгүй.
✅ Танд сануулахад:
Хүүхдээ сонсох, урам өгөх нь хамгийн том хайр шүү.
🔁 Та аль алдааг нь хийж байсан бэ?
💬 Сэтгэгдэл хэсэгт бичээрэй. Бусдад бас хэрэгтэй байж мэднэ!
#Нэгдүгээрт_Хүүхэд
#хүүхэдболтанытусгал
#хүүхэдхөгжилхамгаалал
#эцэгэхийнзөвлөгөө
#хамтдааөсөе
2025/08/14
👂 Хүүхдийн сэтгэл зүйг сонсож, анзаарч байгаарай…
Хүүхэд бүрийн инээмсэглэлийн цаана хэлж чадахгүй сэтгэл нуугдаж байдаг.
Тэдний бодол, мэдрэмжийг үл тоох биш, ойлгож, дэмжиж, сэтгэлээр нь аялж сурах хэрэгтэй.
💛 Хамт байх
💛 Хүлээцтэй сонсох
💛 Шүүмжлэхгүйгээр ойлгох
Эдгээр нь хүүхдийн сэтгэл зүйд хамгийн том хамгаалалт болдог.
"ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ АЖИЛЛАЖ БАЙНА. 
ТА ӨӨРТӨӨ, ХАЙРТАЙ ДОТНЫ ХҮМҮҮСТЭЭ АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ ХҮСВЭЛ БИДЭНД ХАНДААРАЙ. СОНСОХ, ОЙЛГОХ, ДЭМЖИХ ОРЧИН ЭНД БИЙ"
2025/08/13
Нярай хөхүүл хүүхэдтэй ээжүүд хүүхдийнхээ живх солих, хүүхдээ хөхүүлэх, бага насны хүүхэдтэй ээжүүдийг түр амраах зорилгоор ЭХ ХҮҮХДИЙН АСАР тохижуулж ажилласан. Тус асарт ариутгалын хэсэг, тоглоомын хэсэг, живх солих хэсэг, зураг зурах хэсэг, зургаа авхуулах гэх мэтчилэн нас насны онцлогт тохирсон үйлчилгээг бэлдэж 7 дугаар сарын 28-наас 30-ны өдрийг дуустал 3 хоног ажилууллаа. Асарт үйлчлүүлж байгаа хүүхэд, ээжүүдэд хүйтэн цэвэр ус уух, хүүхдээ тайвшруулах, түр унтуулах, наршилт, бороо салхинаас түр хамгаалах, төөрсөн гээгдсэн хүүхдүүдийг хамгаалж эцэг, эхчүүдэд хүлээлгэн өгөх зэрэг үйлчилгээнүүдийг Увс аймгийн хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтнууд тогтмол үзүүлж  үйлчилсэн.  Асарт 3 өдрийн турш 4500 гаруй хүүхэд, 1800 гаруй ээжүүд үйлчлүүлж дахин дахин талархлаа илэрхийлж байсан. Мөн төөрч гээгдсэн 38 хүүхдийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгч бүртгэлжүүлж, Цэнгэлдэх хүрээлэнгийн орох 4 хаалганы цэгүүдэд орж ирж байгаа наадамчид болон эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдээ хамгаалах 4 төрлийн урьдчилан сэргийлэх 5600 гаруй  зөвлөмж, төөрөхөөс сэргийлсэн 200 бугуйвч тарааж тогтмол эргүүл хийж ажилласан. 
Энэхүү үйлчилгээг Увс аймгийн ЗДТГ, баяр наадам зохион байгуулах комиссоос санаачилж Увс аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар хэрэгжүүлэн баяр наадмын үеэр хүүхдүүд хамгаалагдсан орчинд  эрсдэлгүй, аюулгүй наадлаа.
2025/08/07
2025 оны 07 дугаар сарын 28,29,30-ны өдрүүдэд  Увс аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 25 албан хаагч Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадмын морины комисст ажиллаж хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүллээ. 
Баяр наадмын 9 насны морины уралдаанд 700 гаруй морь уралдаж, 276 уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах явцад зориулалт нь тодорхой бус станц, шингэн зэрэг эд зүйлс хүүхдийн биед нууж гаргах зөрчлүүд илэрснийг газар дээр нь арилгаж ажилласан. Уралдааны явцад 7 хүүхэд мориноос унаж 5 хүүхдийг бэртэл гэмтэлгүй эцэг, эхэд нь хүлээлгэн өгч, 2 хүүхдэд  эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбон зуучилсан бөгөөд  даатгалын компанид бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн. 
Уралдааны зохион байгуулалтад Аймгийн морины комисс, Увс аймгийн Цагдаагийн газар, Увс аймгийн Эрүүл мэндийн газар, Хүүхэд гэр бүлийн ерөнхий газар  хамтран ажиллалаа.
2025/08/07

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

Холбоо барих

Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, VIII хороо Бага тойруу 44А Төрийн өмчийн XI байр

Холбоо барих:
Жижүүр: +976-51261854
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах: +976-51262363
Даргын туслах: +976-51262109
Цахим шуудан: info@cfga.gov.mn

Хүүхдийн тусламжийн утас:
: +976-108

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2025 он.