2026 ОНЫ 08 САРЫН 15, БЯМБА ГАРИГ
Баянхонгор Архангай Өвөрхангай Өмнөговь Говь Алтай Ховд Баян Өлгий Увс Завхан Хөвсгөл Булган Орхон Дархан Уул Сэлэнгэ Хэнтий Говьсүмбэр Сүхбаатар Дорнод Дорноговь Дундговь Төв Улаанбаатар

Видео мэдээ

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департментын “Хүүхэд хамгааллын компакт” түншлэлийн дагуу хэрэгжиж буй Хүүхэд хамгааллын компакт: "Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь" төслийн хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэргийн гэрч хохирогч хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө тусламж үзүүлэх нь” мэргэжлийн сэтгэл зүйчдэд зорилсан интерактив цахим сургалтын модулыг боловсруулж дууссан бөгөөд сургалтын ерөнхий танилцуулгыг хүргэж байна.
2024/12/18
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департментын “Хүүхэд хамгааллын компакт” түншлэлийн дагуу хэрэгжиж буй Хүүхэд хамгааллын компакт: "Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь" төслийн хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэргийн гэрч хохирогч хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө тусламж үзүүлэх нь” мэргэжлийн сэтгэл зүйчдэд зорилсан интерактив цахим сургалтын модулыг боловсруулж дууссан бөгөөд сургалтын ерөнхий танилцуулгыг хүргэж байна.
2024/12/18

📌Модуль1. ГЭРЛЭЛТ, ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ 👨‍👩‍👦
2024/10/22

🔰Xүүхэд, зорилтот гэр бүл болон бүх насны иргэдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн оношилгоо хийх, холбон зуучлах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна.
2024/09/11

Агентлагийн мэдээ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026” арга хэмжээний үеэр  Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгаалах хэлтэс  хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

✅ Төөрсөн болон хараа хяналтгүй үлдсэн хүүхдэд зориулсан хүүхэд саатуулах, түр хамгаалах байр ажиллаж байна.

✅ Бага насны хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулан үнэгүй живх, хүүхдийн хэрэглээний хэрэгсэл олгох үйлчилгээ үзүүлж байна.

✅ Эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

Хүүхэд бүр аюулгүй орчинд баяр наадмаа тэмдэглэх эрхтэй. Иргэд, эцэг эхчүүд та бүхнийг хүүхдийн эрх, аюулгүй байдлыг эрхэмлэн, хариуцлагатай оролцохыг уриалж байна.
2026/06/27
2026/06/26
Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал тус зөвлөлийн хуралдааныг гурав дахь удаагаа  хуралдууллаа.
Хурлын эхэнд  Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дүрэм, бүтэц, дэд зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтыг шинэчлэн баталсан.

-Шинэ бүтцийн хувьд:

-Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийн

-Хүүхдийн хөгжил, оролцооны

-Хүүхэд хамгааллын

-Хүүхдийн орчны аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх

Их өгөгдөл, дүн шинжилгээ хяналтын гэсэн таван дэд зөвлөлд хуваагдан, чиглэл бүрдээ ажиллахаар боллоо.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хүрээнд Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Соёл спорт аялал жуулчлалынн яам, Зам тээврийн яам,
Аж үйлдвэр эрдэс баялагийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын яам, Эрчим хүчний яам,
Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй ажлын явцыг хэлэлцэж тайлан тавилаа.

Шинэ дүрэмд зөвлөлийн гишүүнээр ажилладаг төрийн алба хаагч үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцох заалтыг оруулсан байна. Мөн
Хүүхдийн төлөө “За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний  хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Учрал танилцууллаа.

Хүүхдийн төлөө “За бол Заавал хийе” ажлын хүрээнд:

✨21 аймаг, 9 дүүрэгт олон улсын стандартад нийцсэн 5х5 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажил хэрэгжиж эхэлсэн.

Хотын даргад үүрэг өгсний дагуу Сүхбаатарын талбайн баруун талд байрлах Нийслэлийн захиргааны байрыг “Хүүхдийн ордон - 2” болгох ажил эхэлж, 60%-тай үргэлжилж байна.

✨Хотхоны бага, төрөлжсөн ахлах, олон улсын хөтөлбөртэй сургуультай болох ажил эхэлсэн

✨Зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан сургуулийн спорт заал, гадна ногоон байгууламж нээх ажил эхэлсэн

✨17 жил царцсан “Хандгайт” зусланг ОХУ-тай хэлэлцсэний үр дүнд Монголын талд шилжүүлэн авах ажил эхэлсэн. Асуудал шийдэгдсэний дараа зусланг зориулалтын дагуу сэргээн засварлаж ажиллахыг Хотын дарга Б.Пүрэвдагвад үүрэг болголоо.

✨ Зуны амралт, баяр наадмын үеэр хүүхдийг үер усны осол болон бусад эрсдэлээс хамгаалах ажлыг эрчимжүүлж, хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг ханган даатгалд бүрэн хамруулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.👏👏
2026/06/18
НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Биате Дастел, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан нар өнөөдөр уулзаж, хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүйн дэмжлэг, унших дадлыг нэмэгдүүлэх зорилготой “Захиа” итгэл найдварын цуврал номын эхний дэвтрийн дээжийг гардууллаа.

Техник, технологи, цахим орчин эрчимтэй хөгжихийн хэрээр хүүхэд, өсвөр үеийнхэн дэлгэцийн хамаарал, цахим дарамт, гэр бүл, сургуулийн орчин дахь хүчирхийлэл зэрэг олон төрлийн эрсдэлтэй нүүр тулж байна.

Хүүхдийн тусламжийн 108 утасны мэдээллээр хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээнд 2024 онд 17,186 хүүхэд, 2025 онд 12,577 хүүхэд хамрагджээ.

Энэ хүрээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын харьяа Сургалт, судалгаа, мэдээллийн төвөөс “Захиа” бүтээлийг туурвисан. Тус номонд  хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүйг дэмжих, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, ирээдүйдээ итгэх итгэл төрүүлэх зорилготой юм.

Бага насандаа бэрхшээл туулсан ч хүсэл мөрөөдөл, хөдөлмөр зүтгэлээрээ амжилтад хүрсэн дэлхийд нэр хүндтэй таван хүний амьдралын түүхийг багтаасан бөгөөд уншигчдад урам зориг, эерэг хандлага түгээхийг зорьжээ.

Мөн энэхүү бүтээл нь хүүхэд, өсвөр үеийнхний унших соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

First Volume of the “Letter” Hope Series Presented to UNICEF Representative
Today, Ms. Beate Dastel, UNICEF Representative in Mongolia, and Ms. B. Bayarsaikhan, Head of the Agency for Child, Family Development and Protection (CFDP), officially presented a sample copy of the first volume of the “Letter” Hope Series. The publication aims to promote psychosocial well-being and encourage reading habits among children and adolescents.

As technology and digital platforms continue to evolve rapidly, children and young people are increasingly exposed to various risks, including excessive screen use, cyberbullying, and violence within family and school environments.

According to data from Child Helpline 108, a total of 17,186 children received protection and rehabilitation services in 2024, while 12,577 children received such services in 2025.

In response to these growing challenges, the CFDP in collaboration with the Training, Research and Information Center, developed the “Letter” publication. The book is designed to support the mental well-being of children and adolescents, prevent violence, reduce risks, and inspire confidence and hope for the future.

The first volume features the life stories of five internationally recognized individuals who overcame adversity in childhood and achieved success through perseverance, dedication, and determination. Through these inspiring stories, the publication seeks to foster resilience, optimism, and positive attitudes among young readers.

In addition, the book is expected to contribute to the development of a reading culture among children and adolescents, encouraging lifelong learning and personal growth.

UNICEF Mongolia
2026/06/09
OneSky олон улсын төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж буй “Гэр бүлийг чадавхжуулах сургалтын хөтөлбөр”-ийн 2020-2026 оны хэрэгжилтийн урьдчилсан үр дүнг танилцуулах уулзалт 2026 оны зургаадугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Уулзалтад Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, нийслэлийн есөн дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд болон OneSky ОУТББ-ын ажилтнууд оролцов.

Арга хэмжээний үеэр OneSky байгууллагаас 2020-2026 онд хэрэгжүүлсэн Гэр бүлийг чадавхжуулах сургалтын хөтөлбөрийн хүрээнд хүрсэн үр дүн, хэрэгжилтийн явц, цаашдын чиг хандлага болон хамтын ажиллагааны боломжуудыг танилцууллаа. ОУТББ-ын  Олон Улсын хөтөлбөрийн захирал Эстэр Го, болон ахлах зөвлөх Сара Клаус нар үг  хэллээ.

Мөн оролцогчид хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой санал бодлоо солилцож, асуулт хариултын хэлэлцүүлэг өрнүүлэн, цаашид хүүхэд хамгаалал, гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал, дүгнэлтээ хуваалцсан юм.

Энэхүү уулзалт нь хүүхэд хамгаалал, гэр бүлийн хөгжлийн чиглэлээр хэрэгжиж буй үйл ажиллагааны үр нөлөөг үнэлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
2026/06/09
Өнөөдөр Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Түүхэн энэ өдөр буюу 1926 онд
Монголын анхны хүүхдийн хэвлэл болох “Залгамжлагч” сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарч байсан түүхтэй. Мөн энэ өдөр дэлхий дахинд хүүхдийн хэвлэл үүссэний 275 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм.

Ойн хүрээнд Монголын хүүхдийн хэвлэлийн хөгжлийн түүхийг харуулсан үзэсгэлэн дэлгэж, “Залгамжлагч” сэтгүүл, “Пионерийн үнэн” сонин, “Хойчийн ирээдүй” сэтгүүл зэрэг үе үеийн хүүхдийн хэвлэлүүдийг олон нийтэд танилцууллаа. Мөн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгаалалын ерөнхий газрын Сургалт, судалгааны төвөөс эрхлэн гаргасан "Захиа" хүүхэд өсвөр үед зориулсан итгэл найдварын цуврал ном-ын" анхны нэгдүгээр дэвтрийг олон нийтэд танилцууллаа.

"Захиа" ном нь зорилтот бүлэг рүү чиглэсэн,  хүүхэд өсвөр үеийн сэтгэлзүйг дэмжих, сэтгэл санааны хүчирхийллэс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах тусламж үзүүлэх зорилготой бүтээл болсон юм.

Арга хэмжээнд Монгол Улсын Гавьяат багш Ц.Түвшинтөгс, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Н.Даариймаа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын удирдлага, ажилтан албан хаагчид болон салбарын төлөөллүүд,  зохиолч, сэтгүүлч нарын төлөөлөөс оролцлоо.

Хүүхдийн хэвлэл нь зөвхөн мэдээллийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй Монголын нийгэм, соёл, боловсролын хөгжлийн түүхийг хадгалсан үнэт өв болохыг онцоллоо. Монголын олон нэрт зохиолч, сэтгүүлчдийн анхны бүтээлүүд  хүүхдийн сонин, сэтгүүлийн хуудсанд нийтлэгдэж байсан бөгөөд тухайн үед идэвхтэн бичигчээр ажиллаж байсан олон хүүхэд хожим нь нэртэй сэтгүүлч, зохиолч болсон түүхтэй.

Түүхэн баримтаас үзвэл, “Пионерийн үнэн” сонин нэгэн цагт 200 мянга гаруй уншигчтай, “Залгамж” сэтгүүл 50 мянга гаруй захиалагчтай байжээ. Энэ нь хүүхдийн хэвлэл ямар өргөн хүрээтэй, хүүхэд багачуудын хүмүүжил, төлөвшилд ямар чухал үүрэг гүйцэтгэж байсныг илтгэн харуулж байна.

Хүүхэд бол хязгааргүй төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас чадварын ертөнц. Тиймээс хүүхдийн дуу хоолойг түгээж, мэдлэг мэдээллээр хангаж ирсэн хүүхдийн хэвлэл мэдээллийн салбарын 100 жилийн түүх нь Монголын боловсрол, соёлын хөгжлийн салшгүй нэгэн хэсэг билээ.
2026/06/08
2025 оны байдлаар унаач хүүхдийн тоо 12,202 д хүрсэн. Сүүлийн 5 жилийн хугацаанд 20 хүүхэд мориноос унаж амь насаа алдаж, 2 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсон.

Өнгөрсөн жил 88 хүүхэд хөнгөн гэмтэл, 5 хүүхэд хүнд гэмтэл авсан байна. Энэ жилд л гэхэд ахуйн хүрээнд 4 хүүхэд, сунгааны үеэр 1 хүүхэд амь насаа алдсан харамсалтай мэдээлэл бүртгэгдсэн.

Тиймээс хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын суурь хураамж 100 мянга, нөхөн төлбөр 20 сая байсныг суурь хураамж 250 мянга, нөхөн төлбөр 100 сая хүртэлх төгрөгийн үнэлгээтэй байхаар тогтоолоо.

Тухайн шинэчлэгдсэн үнэлгээг энэ оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн даатгалын байгууллагууд болон морины эзэд, уяачид, эцэг эхчүүд дагаж мөрдөнө.
Хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг юугаар ч үнэлэшгүй үнэ цэнтэй. Тэднийгээ хамгаалж, эрсдэлээс сэргийлэх баталгаанд хариуцлагатай хандаж, хамтран ажиллахыг та бүхэнд уриалж байна.
2026/06/05
Монгол орны өнцөг булан бүрд суугаа хүүхэд багачууддаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, хүүхэд бүр гэр бүлдээ хайрлуулж, хамгаалагдан, аюулгүй орчинд өсөж бойжихын ерөөлийг өргөн дэвшүүлье.🎊

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар нь хүүхдийн баярыг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрх хамгааллыг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Хүүхэд бүр аз жаргалтай, аюулгүй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх нь төр, байгууллага, гэр бүл, иргэн бүрийн хамтын үүрэг билээ.
Иймд хүүхдийн эрхийг дээдлэн хамгаалж, тэдний хөгжил, сайн сайхны төлөө хамтдаа, тууштай ажиллахыг уриалж байна.

Та бүхний гэр бүлд эрүүл энх, аз жаргал, амар амгалан, хүүхэд багачуудын минь инээд хөөрөөр дүүрэн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ ХҮН БҮР ХАМТДАА, ТУУШТАЙ АЖИЛЛАЦГААЯ!
2026/06/01

Авлигын эсрэг үйл ажиллагаа

2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр улсын хэмжээнд нээлтээ хийж, 1 сарын хугацаанд үргэлжилнэ. Энэхүү аяны хүрээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүнд суртал чирэгдэлгүй, үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангаж ажиллахыг уриалж байна. “Шүгэл” ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа НЭГДЬЕ аянд Та ч бас нэгдээрэй.
2023/05/30
2023/03/21
2023/03/21
2023/03/21
2023/03/21
Залуучууд маш их бухимдаж байна. Яагаад гоё байж болохгүй байгаа юм бэ? Гэтэл цаана нь авлига байгаа гэдгийг мэдэхгүй хэдий ч нэг болохгүй зүйл байна гэдгийг зөнгөөрөө мэдэж байна. Арван хүн байхад нэг л авлига автахад арвуулаа адилхан хохирохоос гадна тэдний ард байгаа гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд бүгд хохирогч болно. Ирээдүйг хамгаалах, хайрлах хамгийн зөв арга бол авлигыг тэвчих. Авлигыг тэвч бусдын боломжийг  бүү хулгайл...
#ЗөвЗөвдШударгаЗөв
#Авлигын_Эсрэг
#Залга110
2023/01/03

Харъяа байгууллагуудын мэдээ

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

Холбоо барих

Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, VIII хороо Бага тойруу 44А Төрийн өмчийн XI байр

Холбоо барих:
Жижүүр: +976-51261854
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах: +976-51262363
Даргын туслах: +976-51262109
Цахим шуудан: info@cfga.gov.mn

Хүүхдийн тусламжийн утас:
: +976-108

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2026 он.