2025 ОНЫ 03 САРЫН 29, БЯМБА ГАРИГ
Баянхонгор Архангай Өвөрхангай Өмнөговь Говь Алтай Ховд Баян Өлгий Увс Завхан Хөвсгөл Булган Орхон Дархан Уул Сэлэнгэ Хэнтий Говьсүмбэр Сүхбаатар Дорнод Дорноговь Дундговь Төв Улаанбаатар

Видео мэдээ

 Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департментын “Хүүхэд хамгааллын компакт” түншлэлийн дагуу хэрэгжиж буй Хүүхэд хамгааллын компакт: "Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь" төслийн хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэргийн гэрч хохирогч хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө тусламж үзүүлэх нь” мэргэжлийн сэтгэл зүйчдэд зорилсан интерактив цахим сургалтын модулыг боловсруулж дууссан бөгөөд сургалтын ерөнхий танилцуулгыг хүргэж байна.
2024/12/18
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департментын “Хүүхэд хамгааллын компакт” түншлэлийн дагуу хэрэгжиж буй Хүүхэд хамгааллын компакт: "Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь" төслийн хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэргийн гэрч хохирогч хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө тусламж үзүүлэх нь” мэргэжлийн сэтгэл зүйчдэд зорилсан интерактив цахим сургалтын модулыг боловсруулж дууссан бөгөөд сургалтын ерөнхий танилцуулгыг хүргэж байна.
2024/12/18

📌Модуль1. ГЭРЛЭЛТ, ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ 👨‍👩‍👦
2024/10/22

🔰Xүүхэд, зорилтот гэр бүл болон бүх насны иргэдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн оношилгоо хийх, холбон зуучлах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна.
2024/09/11

Агентлагийн мэдээ

·
#Нэгдүгээрт_хүүхэд
Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/
25 дугаар зүйл. Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчин  дахь хүүхэд хамгаалал
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-аар баталсан. 
Тус хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж хилийн гадна байгаа Монгол Улсын харьяат хүүхдэд энэ хуулийг үйлчлэхээр зохицуулжээ. Мөн дараах онцлох зохицуулалтуудыг тусгасан бна. 
✔️ Хүүхэд хамгааллын үйлчилгээний хэлбэр, хүүхэд хамгааллын кейс менежмент, хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлагыг шинээр тодорхойлж, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг бүрэн хүргэх
✔️ Хүүхэд хамгааллын үйлчилгээнд хүүхдийн оролцоог хангах, санал бодлыг тусгах, дэмжих
✔️ Гэр бүл, нийгмийн орчин дахь хүүхэд хамгааллыг өргөжүүлж, эцэг, эх асран хамгаалагч харгалзан дэмжигчийн үүрэг, оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх
🔶 цахим орчин дахь хүүхэд хамгааллыг тусгаж, үүнтэй уялдуулан Зөрчлийн тухай хуульд холбогдох шийтгэлийг оногдуулах
🔶 хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалал
🔶 гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал
🔶 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүүхэд хамгаалал 
🔶 боловсрол, соёлын салбар дахь хүүхэд хамгааллыг өргөжүүлж өгсөн. 
✔️ Салбар бүр хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусган хэрэгжүүлэх
✔️ Сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах
✔️ Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх зүйн байдал, чиг үүрэг
✔️ Олон нийтийн байцаагч ажиллах
Засгийн газар, хүүхэд хамгааллын байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг шинээр тодорхойлжээ.
#НэгдүгээртХүүхэд🌟
2025/02/24
🔺️❗️Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгой хэсэгт хурдан морины уралдаан зохион байгуулж байсныг тус дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран таслан зогсоолоо.
❗️Багануур дүүргийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаартай захирамжаар Хурдан морины уралдааныг зохион байгуулахыг хориглосон болно.
Эх сурвалж: Багануур дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс
2025/02/23
✅️НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
✅️Хүүхэд хамгааллын тухай хууль (Шинэчилсэн найруулга) хэрэгжиж эхэлснээр анхан шатны нэгж дээр улсын хэмжээнд нийтдээ 833 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах болсон. 
✅️Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чадавхжуулах, чиглүүлэх үндэсний хэмжээний сургалтыг орон даяар 2025.02.10-14-ний хооронд бүсчлэн зохион байгуулсан бол нийслэлийн хороодод ажиллах нийгмийн ажилтнуудыг чиглүүлэх сургалтыг 2025.02.17-21-ний өдрүүдэд зохион байгууллаа. 
🔰Өнөөдөр 5 өдрийн турш амжилттай суралцсан нийгмийн ажилтнуудад сертификат гардуулах үйл ажиллагаа болов. 
🔰Тус үйл ажиллагааны үеэр ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан хэлэхдээ, “УИХ-ийн гишүүн байхдаа нийгмийн ажилтны хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, суманд мал хариуцсан 5 хүн байхад, хүүхдийн асуудал хариуцсан нэг ч хүн байхгүй талаар олон удаа асуудал дэвшүүлсний эцэст орон даяар анхан шатанд ажиллах хүүхэд, гэр бүлийн 833 нийгмийн ажилтны ажлын байрыг батлуулсан. 
✅️Энэ ажлыг маань дэмжсэн Монгол Улсын Засгийн газарт баярлалаа. 
✅️Цаашид нийгмийн ажлын нэр хүндийг өсгөж, эрх мэдлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах болно. Тиймээс та бүхэн хүүхэд, гэр бүлийн төлөө ажиллахдаа өөртөө итгэлтэй байж, урам зоригтойгоор чин сэтгэлээсээ ажиллаарай. 
✅️ЗӨВТ ХҮНЭЭС ЗӨВТ ГЭР БҮЛ, ЗӨВТ ГЭР БҮЛЭЭС ЗӨВ САЙХАН НИЙГЭМ БИЙ БОЛДОГ. 
УИХ- ын гишүүнээр ажиллахдаа батлуулсан хууль, батлагдах хуулиудын хэрэгжилтийг хангаж, соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлыг үр дүнтэй хийж, “ХҮҮХДЭЭ ХАЙРЛАДАГ, АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ, АМАР ТАЙВАН НИЙГЭМ”-ийг бүтээхийн төлөө хичээн зүтгэх болно” гээд анхан шатны нэгж дээр хүүхэд, гэр бүлийн төлөө ажиллах нийгмийн ажилтнуудад ажлын амжилт хүслээ.
2025/02/21

✅Өнөөдөр (2025.02.21) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг Б.Баярсайханд үүрэгт ажлыг  нь хүлээлгэж өглөө. 
🔰Б.Баярсайхан нь Эрх зүйч, Сэтгүүлч мэргэжилтэй, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их хурлын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга,  БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, сайдын зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. 
✅БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа ШУТИС-ийн багш, удирдлагуудтай хамтран тухайн үеийн УИХ-ын гишүүдэд хүүхдийн үдийн цайг үдийн халуун хоол болгох саналыг танилцуулж, санаачилсан хүмүүсийн нэг юм. 
🔰Тухайн үед үдийн цайны нэг хүүхдэд оногдох 900 төгрөгийг нэмэгдүүлснээр үдийн хоол хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд ЕБС-уудыг стандартын гал тогоотой болгох ажил хийгдсээр байгаа.
2025/02/21
📌Нийслэлийн 9 дүүргийн  хороодод ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг чиглүүлэх, мэргэшүүлэх сургалт 4 дэх өдөрөө үргэлжилж байна. 
Өнөөдрийн байдлаар орон нутагт 426, нийслэлд 163 улсын хэмжээнд нийт 589  нийгмийн ажилтан сонгогдон, ажлын гараагаа эхлэхэд бэлэн болсон.
2025/02/20
⚘️✅️👨‍👩‍👦Улсын хэмжээнд ижил нэртэй 360 хос, нэг өдөр төрсөн 287 хос байна. Гэр бүл бүхэн инээд хөөр, аз жаргалаар дүүрэн байг.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
2025/02/14
Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чадавхжуулах, чиглүүлэх үндэсний хэмжээний  сургалтыг орон даяар 2025.02.10-14-ний хооронд бүсчлэн зохион байгуулж байна
 ✅️ Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар 2025 оноос эхлэн сум, хороодод хүүхэд, гэр бүлийн нийгмийн асуудал хариуцсан  мэргэжилтнүүдийг  ажиллуулах цоо шинэ зохицуулалттай болсон нь Монгол Улсын хүүхэд хамгааллын тогтолцоонд бий болсон хамгийн том эерэг өөрчлөлт юм. 
   ✅️Өнгөрсөн долоо хоногт бүх аймаг, дүүргүүд шинэ нийгмийн ажилтнуудаа томилж, 833 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнаар бүл нэмлээ. 
🔰  Эдгээр шинэ мэргэжилтнүүдийг сургах чиглүүлэх ажлыг бүсчилсэн хэлбэрээр зэрэг зохион байгуулж байна. 
 ✔️ Анх томилогдон ажиллаж байгаа хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг чиглүүлэх, мэргэшүүлэх богино хугацааны сургалт нь нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чадвар, хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх арга зүй эзэмшүүлэх зорилготой юм.  
 🔰  Тухайлбал Ховд аймагт Баян-Өлгий, Увс, Ховдын нийгмийн ажилтнууд сургалтад хамрагдаж байгаа бөгөөд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т. Ихтамираар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
 🔰Хэнтий аймагт ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул нээлтэд оролцож байгаа бөгөөд ХГБХХЕГ-ын ССМТ-ийн захирал Г.Ариунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нийгмийн ажилтнууд чиглүүлэх сургалтад   хамрагдаж байгаа юм. 
  🔰Баянхонгор аймагт Өвөрхангай, Архангай,  Говь-Алтай, Баянхонгор аймгийн нийгмийн ажилтнууд сургалтад хамрагдаж байгаа юм. ХГБХХЕГ-ын ахлах мэргэжилтэн У.Долгормаагаар ахлуулсан ажлын хэсэг сургалтыг зохион байгуулж байна.
  🔰Хөвсгөл аймагт ГБХНХЯ-ны шинжээч Ж.Азжаргалаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, Булган, Завхан, Хөвсгөл аймгийн ХГБНА-ууд мэргэшүүлэх, чиглүүлэх сургалтад хамрагдаж байна. 
 🔰 Дархан-Уул аймагт Сэлэнгэ, Орхон, Төв, Дархан-Уул аймгийн нийгмийн ажилтнууд сургалтад хамрагдаж, ГБХНХЯ-ны Гэр бүл, хүн амын хөгжлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогтбаатар нээлтэд оролцон, ХГБХХЕГ-ын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Т.Барчинлэгсэмээр ахлуусан ажлын хэсэг ажиллаж байгаа юм. 
  🔰   ХГБХХЕГ-ын Мэдээллийн технологи, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Н.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байгаа бөгөөд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн нийт 68 нийгмийн ажилтан чиглүүлэх сургалтад оролцож байна.
💥✅️Анхан шатны нэгжид нийгмийн ажлын цогц үйлчилгээг үзүүлэхээр шинээр томилогдон ажиллаж буй нийгмийн ажилтнууд нь хүүхэд, гэр бүлийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэх юм. 
💥🎊 Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууддаа ажилд нь амжилт хүсье.
2025/02/11
Улсын хэмжээнд ажиллаж байгаа асрамж, халамжийн төвүүдэд сэтгэцийн эмгэгтэй 71 хүүхэд байна 
🔰Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хүсэлт гаргаж, СЭМҮТ-ийн холбогдох ажилтнуудтай Асрамж халамжийн төвд үйлчилгээ авч байгаа сэтгэцийн эмгэгтэй, төрх үйлийн өөрчлөлтэй хүүхдүүдийн асуудлаар уулзалт зохион байгууллаа.
🔰 Уулзалтад Хүүхэд гэр, бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Т.Ихтамир харьяа газар, асрамж халамжийн төвийн удирдлагууд, СЭМҮТ-ийн удирдлага холбогдох эмч, мэргэжилтнүүдийн хамт оролцов.
🔰Улсын хэмжээнд 2025 оны 01 дүгээр сарын байдлаар 20 байгууллагын 29 асрамж, халамжийн төвийн үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй 93 хүүхэд үйлчилгээ авч байгаагаас хөнгөн хэлбэрийн оюун ухааны хомсдолтой 39, хүндэвтэр хэлбэрийн оюун ухааны хомсдолтой 15, хүнд хэлбэрийн оюун ухааны хомсдолтой 17 хүүхэд, залуус байна. 
🔰Үүнээс насанд хүрсэн сэтгэцийн эмгэгтэй 9 залуу асрамж халамжийн төвүүдэд байгаа. Тэд насанд хүрээгүй олон хүүхдүүдтэй хамт үйлчилгээ нь авч байгаа нь ноцтой эрсдэл үүсгэж болзошгүй юм.
🔰Хэдийгээр шаардлагатай асрамж, халамжийн үйлчилгээг тасралтгүй үзүүлэн ажиллаж байгаа боловч асрамж, халамжийн төвүүдэд эдгээр хүүхдүүдтэй ажиллах мэргэжлийн сэтгэл засалч, хүний нөөц дутмаг байна. 
🔰Иймд Эрүүл мэндийн сайдын 2014 оны 180 дугаар тушаалаар батлагдсан “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх журам”-ын 3.3.2-т заасан “Сэтгэцийн эмгэгтэй хүний асрамжийн тусламж, үйлчилгээ”-нд эдгээр хүүхдийг хамруулж, хүүхдийн эрхийг хангахад дэмжлэг үзүүлж ажиллах талаар ярилцлаа.
✅️Уулзалтаар дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцов. 
Үүнд: 
1. Асрамж, халамжийн төвд үйлчилгээ авч буй төрх үйлийн эмгэгтэй хүүхдүүдийг урт хугацаанд сэтгэл заслын үйлчилгээнд хамруулахад хамтран ажиллах
2. Асрамж халамж, түр хамгаалах байраар үйлчлүүлж байгаа болон төрх үйлийн эмгэгтэй хүүхдүүдтэй албан хаагчид хэрхэн харилцах, үйлчилгээ үзүүлэх талаар арга зүйн сургалтыг үе шаттай зохион байгуулах
3. Цаашид СЭМҮТ-өөс өндөр насны тэтгэвэрт гарсан ч ажиллах боломжтой сэтгэцийн эмч нарын судалгааг авч, хамтран ажиллах
4.  Улсын хэмжээнд сэтгэл засалчдыг бэлтгэх асуудлаар нэн даруй холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг ажлуудыг хийхээр болов.
2025/02/10

Авлигын эсрэг үйл ажиллагаа

2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр улсын хэмжээнд нээлтээ хийж, 1 сарын хугацаанд үргэлжилнэ. Энэхүү аяны хүрээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүнд суртал чирэгдэлгүй, үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангаж ажиллахыг уриалж байна. “Шүгэл” ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа НЭГДЬЕ аянд Та ч бас нэгдээрэй.
2023/05/30
2023/03/21
2023/03/21
2023/03/21
2023/03/21
Залуучууд маш их бухимдаж байна. Яагаад гоё байж болохгүй байгаа юм бэ? Гэтэл цаана нь авлига байгаа гэдгийг мэдэхгүй хэдий ч нэг болохгүй зүйл байна гэдгийг зөнгөөрөө мэдэж байна. Арван хүн байхад нэг л авлига автахад арвуулаа адилхан хохирохоос гадна тэдний ард байгаа гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд бүгд хохирогч болно. Ирээдүйг хамгаалах, хайрлах хамгийн зөв арга бол авлигыг тэвчих. Авлигыг тэвч бусдын боломжийг  бүү хулгайл...
#ЗөвЗөвдШударгаЗөв
#Авлигын_Эсрэг
#Залга110
2023/01/03

Харъяа байгууллагуудын мэдээ


✅Уулзалтад ХГБХХГ-ын Хүүхдийн эрхийн улсын байцаагч, Хууль эрх зүй, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, Биеийн тамир, спортын газар, Боловсролын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Амка dance сургалтын төв, Монгол Улсын Консерватурын харьяа Хөгжим бүжгийн коллежийн багш, мэргэжилтнүүд оролцов.
#НэгдүгээртХүүхэд
#Хүүхдийн_Эрхийн_Улсын_байцаагч
2025/03/28

 Завхан аймгийн цагдаагийн газартай хамтран Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулиуд болон мэргэжлийн боловсролын сургуулиудын 227 багш, ажилтнуудад “Хүүхдийн эрх-Хамгаалал сургалт”-ыг зохион байгууллаа. Тус сургалтаар “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Эрсдэлт бүлгийн хүүхдийн илрүүлэлт”, “Хүүхэдтэй зүй бус харилцах нь”, “Өсвөр үеийнхний хөгжлийн давуу чанарын судалгааны арга зүй үр дүн”, “Хүүхэд холбогдож буй гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал” зэрэг мэдээллүүдийг хүргэлээ.
2025/03/28
2025/03/28
СУЛ ОРОН ТООНЫ ЗАР
 ✅Тавигдах шаардлага, бүрдүүлэх материалыг бүрэн хангасан байна.
·  Монгол Улсын иргэн байх;
·  Дээд боловсролтой байх;
·  Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй
  ✅Тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2025 оны 04 дугаар сарын 02-ны өдрийн  18:00 цаг хүртэл хүлээн авна.
Албан тушаалын тодорхойлолт харах:
https://mega.nz/file/uAZ3mZYB...
2025/03/28

✅”Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”-ын дагуу аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Хүүхэд, гэр бүлийн, хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан нартай  аймгийн  Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Э.Дэчинсодном 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө баталлаа.
2025/03/28
🇲🇳Завхан аймгаас 63 жилийн дараа шатрын спортын УЛСЫН АВАРГА ТАМИРЧИН  болсон Б.Энхмэнд, дасгалжуулагч багш Б.Нэргүй нарыг хүлээн авч уулзаж баяр хүргэж, цаашид дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Б.Энхмэнд охин дэлхийн аварга болох зорилго, мөрөөдөлтэй💖.
2025/03/28

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

САЙТЫН ХАНДАЛТ

Хугацаа Хандалтын тоо
ӨНӨӨДӨР 33
ЭНЭ 7 ХОНОГ 4731
ЭНЭ САР 24537
НИЙТ 424781

Холбоо барих

Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, VIII хороо Бага тойруу 44А Төрийн өмчийн XI байр

Холбоо барих:
Жижүүр: +976-51261854
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах: +976-51262363
Даргын туслах: +976-51262109
Цахим шуудан: info@cfga.gov.mn

Хүүхдийн тусламжийн утас:
: +976-108

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2025 он.